Мэргэжлийн хяналтын байгууллага ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой шалгалт явуулжээ. Шалгалтанд ерөнхий боловсролын 20 сургууль, 55 цэцэрлэгийг хамруулж 235 зөрчлийг илрүүлж175 зөрчлийг арилгасан байна. Гол зөрчил сургууль цэцэрлэгийн засварын ажил мөн ажиллах хүчинтэй холбоотой асуудлууд байжээ. 

Сургууль цэцэрлэгийн зарим өргөтгөлийн ажлын явц муу байгаатай холбоотойгоор хэд хэдэн сургууль ирэх сарын нэгэнд багтаж ажиллах боломжгүй байгаа талаар МХГ-аас мэдээлэв. Мөн багшлах эрхгүй багш нарыг ажиллуулж байсан сургуулийг илрүүлжээ. Тухайлбал Эрдмийн-Оргил цогцолбор сургуульд багшлах эрхгүй дөрөв, 119 дүгээр сургуульд хоёр багш ажиллаж байгаа зөрчил гарсан байна.