КАРАКАС. /TASS/. Ажлын таатай нөхцөл, хөдөлмөрийн хөлс байхгүйн улмаас Венесуэлийн их дээд сургуулиудын хэдэн мянган ажилтан эх орноо орхин явж байна гэж тус улсын Төв их сургуулийн багш нарын холбооны тэргүүн Виктор Маркес мэдэгджээ.

“Бүх их дээд сургуулийн багш нарын 50 орчим хувь нь Венесуэлийг орхин явжээ. Их дээд сургуулиудын ажилтнуудын цалин хөлс нь хоол хүнс, эм тариа зэрэг наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байна. Хамгийн өндөр цалинтай багшийн хөдөлмөрийн хөлсний хэмжээ 31,1 мянган боливарт арай ядан хүрч байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. 2018 оны эцсээр тус улсад үнийн өсөлт бараг 1.7 сая хувьд хүрсэн юм. Ийм хүнд нөхцөл байдал нь тус улсын 3 сая иргэнийг улс орноо орхин явахад хүргэжээ. Улс оронд нь хүмүүнлэгийн хямрал өрнөөд байгааг Ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг