“Бяцхан зорчигч” аяны хүрээнд хүүхэд багачууд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, жолооч нарт зориулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлан таниулах олон талт ухуулга нөлөөлөл, сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл 2018.05.28-ны өдрөөс эхлэн гудамж, замд бага насны хүүхдийг автомашинд аюулгүй, зөв тээвэрлэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж ажиллаж байна.
Хяналт шалгалтаар хөдөлгөөнд оролцож буй 5 тээврийн хэрэгсэл тутмын 3 нь бага насны хүүхдийг буруу тээвэрлэж байгаа зөрчил гаргаж байгаа бөгөөд зөрчил гаргасан жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7.20, 14.7.45 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу хариуцлага тооцож байна.

Амьнаас үнэтэй зүйл гэж үгүй тул эцэг эх та бага насны хүүхдэдээ хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж аюулгүй тээвэрлэнэ үү.

Зөрчлийн тухай хуулиас...
14.7.20. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

14.7.45. 3амын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйл.

Хүн тээвэрлэхийг хориглох тохиолдол:
а/тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн;
Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь бүх жингээс хэтрэхгүй байвал зохино.
б/тээврийн хэрэгслийн хүн тээхэд зориулаагүй хэсэгт;
в/чиргүүлтэй тээврийн хэрэгслийн тэвшинд;
г/ачааны мотоциклийн тэвшинд;
д/12 нас хүрээгүй хүүхдийг мотоциклийн арын суудалд тусгай бэхэлгээ хийлгүйгээр;
е/3 хүртэлх насны хүүхдийг (харгалзах хүнгүй тохиолдолд) зориулалтын нэмэгдэл суудал, бэхэлгээ хийлгүйгээр;
ж/согтуу хүнийг мотоциклоор буюу тээврийн хэрэгслийн задгай тэвшинд



Эх сурвалж: Замын Цагдаагийн газар