Алдарт “Backstreet Boys” хамтлагийнхан цоо шинэ цомог гаргах тухайгаа өнгөрсөн пүрэв гарагийн шөнө дунд олонд зарлажээ. Уг цомгийн нэр нь “Don’t Go Breaking My Heart” бөгөөд ойрын 5 жилд гаргасан анхны цомог нь юм. Харин худалдаанд хамтлагийн 25 жилийн ойн өдөр гарах юм байна. Тэд 7 сараас 11 дүгээр сар хүртэл 21 газар тоглолтоо хийхээр зэхэж байгаа ажээ. Тэдний шинэ дуу шинэ клипийг хүлээн авна уу