Нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангасан амралтын газар, жуулчны бааз, буудал, саун, фитнесс, иогийн клубын үйл ажиллагааг нээхийг зөвшөөрсөн. 

Эдгээр газрууд нь үйлчлүүлж буй иргэд болон ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гар ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халвдаргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд хийлгэж, иргэд, үйлчлүүлэгчдийг олноо нэг дор байршуулахгүйгээр цагийн болон хоорондын зайн зохицуулалтыг хийж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, шаардлага, стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас амралтын газар, жуулчны бааз, саун, фитнесс, иогийн клубүүдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.