Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайд А.Баттөрийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан гэх хэргээр АТГ-т шалгаж эхлээд буй.Түүнийг визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдээрээ дамжуулан авч мөнгө угаасан байж болзошгүй хэмээн хуулийнхан шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. 

Ажил мэргэжилдээ гаргууд, үнэнч шударга хэмээн яригддаг түүнийг энэ төрлийн хэрэгт орооцолдсонд гайхаж буй түшээд цөөнгүй гэнэ.

Тухайлбал нийтлэлч Баабар Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнд хандаж "Чиний бичсэн матаасыг үндэслэж Элчин сайд Баттөрийг баривчлан шоронд суургасан гэж энэ хавиар цуураад л байх юм. Арай ч худлаа биз дээ?" хэмээн асуужээ.

Тэрбээр уг асуултад "Цуурхалд бүү итгэ ээ! Төрөө бид 2 хар багаасаа, дунд сургуулийн үеэс найз.Би найзыгаа матдаг нь биш! Визний мөнгө идсэн, оффшор гээд харваас үндэслэлгүй юмаар нөхрийг маань буруутгаж, хориод бгаа талаар жиргэсэн байгаа даа"  хэмээн хариулсан байна.

 


Өмнө өмнө Монгол Улсаас Швейцарийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэнд оффшортой холбогдуулан хилийн хориг тавьсан гэх мэдээлэл гарсан ч цуурхад байсан билээ.