МИАТ компани Улаанбаатарт-Токио чиглэлд зорчигтой нислэг үйлдэхээр болжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "МИАТ компани ойрын хугацаанд Улаанбаатар-Токио чиглэлд зорчигчтой нислэг, буцахдаа ачаа тээвэрлэж ирэх нислэг үйлдэнэ.

Мөн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд ачаа тээвэрлэх нислэг үйлдэх бэлтгэлийг ханган ажиллаж байна" хэмээлээ.