ЖДҮ-тэй холбоотой асуудлаар Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх саналыг өчигдөр прокуророос УИХ-д хүргүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг өнөө орой хаалттай хуралдаж, Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцжээ. Ингэснээр санал хураалт явуулахад МАН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс нь огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна.

УИХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж УИХ- ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй юм.