“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмаас өнгөрсөн сарын 20-нд алтан медаль хүртэж монгол түмнээ баярлуулсан Монгол улсын гавьяат тамирчин П.Орхоны медалийг допинг хэрэглэсэн шалтгаанаар хураажээ. Энэ талаар Азийн олимпийн зөвлөл албан ёсоор П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсныг зарлаж, Азийн наадмаас авсан алтан медалийг нь хүчингүй болгосон талаар/www.insidethegames.biz сайтад бичжээ.

Азийн Олимпийн зөвлөлөөс “П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допинг хэрэглэсэн байсан нь илэрч, тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн мэдээлжээ.