Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Азийн хөгжлийн банкны нэрийг ашигласан аливаа төрлийн хандивын ажилд нэгдэхгүй байхыг анхаарууллаа.

Эдүгээ тус банкны ажилтнуудын нэрийг барьсан хандивын ажил зохион байгуулагдсан эсэх болон онлайн, цахим шуудан, сошиал хуудсуудад ийм төрлийн мессэж илгээсэн эсэхийг хянаж байгаа тул Монголын иргэдийг ийм төрлийн цахим шуудан болон мессэжид итгэхгүй байхыг уриалав. Хэрэв ийм төрлийн залиланд итгэн ямар нэгэн хэмжээгээр хандив өргөсөн бол хуулийн байгууллагад хандахыг хүсчээ.

Азийн хөгжлийн банк нь хөгжлийн институтын хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, олон нийтээс ямар нэгэн хэмжээгээр хандив цуглуулдаггүй, ямар нэгэн хэмжээгээр тухайн хүний хувийн мэдээлэл болон дансны хуулга ч шаарддаггүй болохыг анхааруулав.