Ихэнх хүмүүс аз гэдэг зүйлийг аянга, цахилгаан мэт зүйл хэмээн хүлээж авдаг. Харин зарим хүмүүс огт хүлээгээгүй үед аз гэх зүйл ирдэг хэмээн ойлгодог. Аль эсвэл зөв цагт зөв газраа байсан үед ирдэг гэж боддог.

Стэнфордын Анагаах Ухааны Сургуулийн тархи судлаач, доктор Тина Сили 20 жилийн турш зарим хүмүүс бусдаас яагаад илүү амжилттай байдгийг тодорхойлохыг оролдож байгаа юм. Өнөөдөр тэрээр өөртөө итгэлтэй өөрийн гараар азыг авчирдаг хэмээн хэлж байна.

Үүний тухай тэрээр TED хурлын илтгэл дээр ярьжээ. Тэрээр азыг салхитай харьцуулсан юм. 


1. Өөрийн дотор байгаа хүүхдэд эрсдэл хийх боломжийг олго.

Эрсдэл гарга.

Өөрийн тухтай орчноос гар. Эдгээрийн талаар бид бүгд сонсож байсан. Харин Сили өөр арга хэрэглэж байна. Түүний хэлж буйгаар бид эрсдэлтэй зүйлд стратегитэйгээр хандах хэрэгтэй. Бид ямар эрсдэлд аз шүүрч чадах вэ гэдгийг тодорхойлж чаддаг байх хэрэгтэй.

Бид хүүхэд насандаа дугуй унаж сурч байсан. Тэр үеэ эргээд нэг саная. Гурван дугуйтаас хоёр дугуйт руу шилжихийн тулд бага зэрэг эрсдэл хийх хэрэг гардаг. Үүнээс гадна бид тавгүй мэдрэмж мэдэрдэг. Гэхдээ бид оролдох тусам зорилгодоо хүрэхэд ойртдог. Хичээлийн үед Силиг оюутнуудаа "эрсдэл" гэх дасгалыг хийлгэдэг. Тэрээр

1. Оюуны
2. Биеийн
3. Санхүүгийн
4. Сэтгэл зүй
5. Нийгмийн
6. Улс төрийн
7. Ёс суртахууны хувьд хэр их эрсдэл хийх чадвартай гэдгийг оюутнууд тус бүрийг тодорхойлуулдаг.

Оюутнууд эрсдэлүүдээ харьцуулахад бүгд өөр өөр байдаг бөгөөд Силиг тэдэнд хамгийн их өөрийн тухтай орчноос гарах эрсдэлээ хийхийг зөвлөдөг.
Жишээлбэл, хүнтэй танилцахаас ичдэг хүн байна гэж бодье. Түүний хувьд хүнтэй танилцах нь маш том алхам бөгөөд энэ төрлийн том алхам нь хэний ч төсөөлөөгүй үр дүнд хүрч болзошгүй байдаг.


2. Танд татгалзаж байсан ч талархсанаа илэрхийл.

Силиг талархал гэх зүйл гайхамшгийг бүтээдэг гэдэгтэй санал нийлдэг. Ямар ч тохиолдолд хүн талархаж чаддаг байх ёстой.

Хэзээ ч ямар нэгэн дүгнэлт хийхдээ бүү яар. Яагаад ийм зүйл болсон, энэ зүйл танд юу сургасан тухай сайтар бодоод үз. Үүний дараа танд үүнийг зааж сургасан хүмүүст таларх. "Хүн ямар нэгэн зүйлийг танд хийж байхдаа тэр хүнд танд өөрийн цагаа зориулдаг. Өөрт зориулж болох цагаа тэрээр танд зориулж байна" гэж Силиг хэлжээ. Бүх зүйл төлөвлөгөөнөөс өөр байсан ч та талархаж буйгаа илэрхийлэх нь маш том алхам юм.


3. Муу санаанаас ч гэсэн сайн талыг олж хар.

Аливаа санаа нэг бол сайн эсвэл нэг бол муу байх боломжгүй гэж Силиг үздэг. "Яг үнэн хэрэгтээ муу санаануудын үр үндэс гайхалтай зүйл болж ургаж мэднэ" хэмээн тэрээр ярьж байна. Тэрээр оюутнууддаа муу санаануудыг боломж гэж хараад нэг үз гэж хэлдэг
Дээрх дурдсан бүх алхмууд бол таны өөрийн ирээдүйд хөрөнгө оруулж буй хөрөнгө оруулалт юм. Ирээдүйд танд аз инээмсэглэх болно. Бага багаар эрсдэл гарга. Таларх. Муу зүйлээс сайныг олж хар. Үүгээр та өөрийн завиа бүтээ. Тэр үед таны зүгт салхилах азыг та барьж авч чаддаг болсон байх болно.