"Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн талаар ОХУ, БНХАУ, Монгол улсын зөвлөлдөх уулзалт Улаан-Үүд хотод боллоо. Уулзалтын үеэр Борзя-Соловьевск-Эрээнцав- Чойбалсан-Хөөт-Бичигт-Шилийн гол- Зиньжоу чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлснээр Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ гарц бий болно гэдгийг ОХУ болон Монгол Улсын талууд онцоллоо.