Бүхий л амьдралын турш хамт амьдрахаар шийдсэн хосууд өөрсдийн харилцааг хэрхэн урт хугацааны турш бат бөх байлгах вэ гэдгийг мэддэг. 

Мэдээжийн хэрэг ид шидийн жор байхгүй. Гэхдээ хосуудын мэдэж байвал зохистой хэдэн дүрэм бий. Харилцааны эхний үе шатыг давсан бүхий л хос энэхүү нууцыг олж мэддэг юм. Энэхүү нийтлэлд бид гэр бүлийн хосуудын хамгийн чухал 12 нууцыг хүргэж байна.


#1. Тэд цагийг хамт өнгөрөөдөг.

Мэдээж хэрэв та найз бүсгүй, залуудаа хайртай бол үргэлж цагийг түүнтэй өнгөрөөхийг хүснэ. Гэхдээ та цагийг олон шалтгааны улмаас үргэлж хамт өнгөрөөж чаддаггүй. Харин олон жилийг ардаа орхисон хосууд бат бөх харилцааны гол нууц бол бие биедээ зориулах цаг гаргах гэдгийг мэддэг. Ажил ихтэй, утсаар ярих завгүй байсан ч хайртай хүн рүүгээ залгах хэдхэн минутыг гаргаж чаддаг байх хэрэгтэй. Жинхэнэ аз жаргалтай хосууд харилцаагаа хэвээр нь хадгалан үлдэхийн тулд бүх хүчээ дайчилж, бие биенээ сонсож, мэдэрдэг.


#2. Тэд цахим сүлжээнд бүх зүйлээ ил тавьдаггүй.

Харилцааны эхэн үед та бүх зүйлээ ил гаргаж, бусдад харуулахыг хүсдэг байх. Гэхдээ аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь таны хамтрагчид таалагдахаа болино. Та харилцаагаа эрүүл, аз жаргалтай байлгахыг хүсэж байгаа бол бүх хүнээс нуу. Та хоёрын харилцааг та хоёр л мэдэж байхад хангалттай.


#3. Тэд өөрчлөгддөг.

Бүхий л харилцаанд өсөлт, уналт гэж байдаг. Бусад хүмүүсийн харилцаанд адилхан тохиолдол гэж байдаггүй. Үргэлж өөр өөр асуудал тулгардаг. Аз жаргалтай хосууд бүх зүйл өөрчлөгдөж, урсаж байдаг гэдгийг ойлгодог. Тиймээс үргэлж бүх зүйл өөрчлөгдөж байдаг гэдгийг ойлгож, хамт өөрчлөгдөж, урагшлах хэрэгтэй гэдгийг сана.


#4. Тэд хоёр биенээ чадах бүхэндээ сургадаг.

Биднийг хүрээлэн буй хүмүүс маш олон зүйлд сургаж болно. Аз жаргалтай хосууд ч гэсэн бие биенээсээ суралцаж, бие биедээ зааж чадна. Тиймээс мэдэхгүй, чадахгүй зүйлээ хэлэхээс бүү ай. 


#5. Тэд бүхий л асуудлаа ярилцдаг.

Хосууд бүх асуудлаа нууснаар аз жаргалтай болж чадахгүй. Аз жаргалтай хосууд бүхий л асуудлаа ярилцахаас айдаггүй. Тэдэнд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол тэд чимээгүй өнгөрөхгүйгээр, нээлттэй ярилцаж чаддаг юм.


#6. Тэд жижиг зүйлсийг мартдаггүй.

Секс бол мэдээж хамгийн хэрэгтэй зүйл. Гэхдээ үүнээс гадна жижиг зүйлсэд үргэлж анхаарал хандуулж байх хэрэгтэй. Хайртай хүнээ гараас нь хөтлөх, гэнэт тэврэх, үнсэх, тэврэлдэж кино үзэх гээд л маш олон зүйлсийг хийж болно. Хайртай хүндээ хайртай гэдгээ үргэлж хэлж, харуулж байх хэрэгтэй.


#7. Тэд дотно харьцаа ямар чухал гэдгийг мэддэг.

Урт удаан, амжилттай харилцааны хамгийн гол нууц бол мэдээж дотно харьцаа юм. Гэр бүлийн харилцаандаа дотно харилцааг тогтмол болгосноор удаан, жаргалтай харилцааг бий болгож чаддаг юм. Судлаачид энэхүү хүчин зүйлийг хамтрагчдийн харилцааг бэхжүүлж, бие биедээ татагдах хүчийг нэмэгдүүлдэг гэдгийг баталдаг.


#8. Тэд бие биенээ үнэлдэг.

Харилцаа анхан шатнаас гарч, шинэ үе рүү явах үед ихэнх хүмүүс нэг алдааг үргэлж гаргадаг. Тэд өөрсдийн хамтрагчаа байх ёстой мэт л хүлээн авдаг. Та хайртай түүндээ гэр цэвэрлэсэнд баярлалаа, сайхан хоол хийсэнд баярлалаа гэсэн энгийн талархалыг хэзээ сүүлд хэлсэн бэ? Хоёр биенээ үнэлэх нь хамгийн чухал зүйл юм.


#9. Тэд уучилж чаддаг.

Доктор Марк Голстоны үзэж буйгаар аз жаргалтай хосууд бие биендээ итгэж, хоёр биенээ уучилж сураагүй бол харилцаа удаан үргэлжилж чадахгүй гэж үздэг. Хосууд хэрэлдэх үед бие биендээ муу муухай үгс хэлж, шархлуулж байдаг. Гэвч хосууд бие биенээ уучилах хүчийг олж, түүндээ итгэх хэрэгтэй.


#10. Тэд бие биенийхээ ажлыг хийж чаддаг.

Марк Голстоны үзэж буйгаар хосууд хоёр биенийхээ хийдэг зүйлсийг бүтэн өдрийн турш хийж чаддаг байх ёстой гэж үздэг. Бүтэн өдрийн турш хосууд бие биетэйгээ утсаар ярьж, бичилцэж ажил төрөл, өдөр нь ямар өнгөрч буйг мэдэж бие биедээ санаа тавих нь зүйтэй.


#11. Тэд бие биентэйгээ хэрхэн маргалдахыг мэддэг.

Маргалдах, хэрэлдэх нь өөр өөр байж болно. Ямар ч хосуудын дунд хэрүүл, маргаан гарч байдаг. Аз жаргалтай хосууд хэзээ нэгэн өдөр хэрэлдэж, маргалдаж сурдаг. Тэдний хамгийн гол зорилго бол асуудлыг шийдвэрлэх юм.


#12. Тэд өдөр бүр “би чамд хайртай” гэж хэлдэг.

Аз жаргалтай хосууд үргэлж хоёр биедээ санаа тавьж, бие биедээ хайртайгаа илэрхийлдэг. Өдөр бүр зүгээр л “би чамд хайртай” гэдгээ хэлснээр хосуудын харилцаа гайхалтай бэхлэгдэж байдаг. Тиймээс аз жаргалтай хосууд өглөө бүр, өдөр бүр “хайртай” гэж хэлдэг.