“Contagion” буюу "Халдвар" кино өнгөрсөн 12 дугаар сард Уорнер Бросын продакшны хамгийн их үзэлттэй киноны 270-д  бичигдэж байсан. Тэгвэл энэ оны хоёрдугаар сард үзэлтийн тоогоороо хоёрдугаарт жагсаж, эрч урагшилжээ.

АНУ-ын AppleItunes онлайн дэлгүүрээс хамгийн их түрээслэгдсэн 10 киноны жагсаалтыг шалгаруулахад тэдгээрийн 9 нь өмнөх онд бүтээгдсэн кинонууд байжээ. Тэдгээрт Оскарын шагнал хүртсэн “Паразит”, амнаас ам дамжин хит болсон “Knives out”, Дисней цуврал Frozen II зэрэг багтжээ. 

Харин 9 жилийн өмнө бүтээгдсэн “Contagion” кино нь тус жагсаалтын 10-т шалгарсан байна.

Стивен Содерберг найруулж, 2011 онд бүтээгдсэн тус кино нь шинэ коронавирусийн дэгдэлтийн үеэс эхлэн дэлхийн хэмжээнд хүмүүсийн анхаарлыг татжээ. 

Уг кинонд үхлийн аюултай шинэ томуугийн вирус хэдхэн долоо хоногийн дотор дэлхийг хамарч, сая сая хүний амь насыг бүрэлгэж, өвчний дэгдэлтийн улмаас нийгмийн дэг журам алдагдаж буйг өгүүлдэг. Тус киноны продюсер Майкл Шамберг "BuzzFeed News" агентлагт утсаар өгсөн ярилцлагынхаа үеэр “ уг киног анхааруулах, сэрэмжлүүлэх зорилготой хийсэн. Киног бүтээх явцдаа олон шинжээчтэй зөвлөлдсөн учраас “шинжлэх ухааны талаас зөв” болсон хэмээн ярьжээ.




Эх сурвалж: https://www.buzzfeednews.com/