Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн “Хөндлөн бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т 07 дугаар сарын 22-ны өдөр  буюу өчигдөр 20:00 цагийн орчим дуу цахилгаантай хүчтэй бороо оржээ. Энэ үед  19 настай эмэгтэй О, 16 настай эмэгтэй О нар мотоцикльтой малдаа явж байгаад аянгад цохиулсан байна.

Мэдээллийн дагуу онцгой байдлынхан очиж, тэднийг эмнэлэгт хүргэсэн бол тус сумын эмч Д.Загдсүрэн анхны тусламж үзүүлж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Ийнхүү аянганд цохиулсан ч амьд үлдсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг