Даваа гарагт Энэтхэгт ширүүн бороо, хүчтэй салхи дагуулсан аянга ниргэсний улмаас 33 амь үрэгдсэн тухай India Today сэтгүүлд мэдээлжээ.
 
Дээрх эх сурвалжийг иш татан РИА Новости агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Уттар-Прадеш мужид 9 хүн, Жаркханд мужид 12, Бихар мужид и 12 хүн амиа алдсан байна.
 
Телевизийн India TV сувгийн мэдээлснээр, байгалийн гамшигт бас 28 хүн нэрвэгдэн гэмтэж бэртсэн ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг