Энэ оны хоёрдугаар сард Монгол Улсын 31 иргэн агаарын боомтоор, 3939 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар орж ирсэн байна. Харин 3 дугаар сард Монгол Улсын 1830 иргэн тусгай үүргийн нислэгээр, 296 иргэн авто зам болон төмөр замын боомтуудаар тус тус иржээ.

Улсын хилээр 2020 оны эхний улиралд гадаадын 41.2 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 53.5 хувиар буурчээ. 

✔Гадаадын зорчигчдын 4.7 (11.4%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор, 

✔Гадаадын зорчигчдын 36.5 (88.6%) мянга нь аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна.

Аялал жуулчлалын зорилгоор хилээр орж ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 51.6 хувиар буурсан гэж МСХ мэдээлэв.