Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг хэдий ч удаа дараа хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Индонезийн Ломбок аралд жуулчдыг дахин татах зорилгоор марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулахаар болсон тухай тус улсын Спорт, залуучуудын яамны сайд Имам Нарави баасан гарагт мэдээлэв. 

“Мекаки Марафон 2018” тэмцээн 10 дугаар сарын 28-нд болох ба хамгийн багадаа 2000 орчим тамирчин оролцоно хэмээн тооцоолж байгаа ажээ. 

“Энэхүү арга хэмжээ нь Ломбок арлын оршин суугчид газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн хэдий ч түүнийг даван туулах хүчтэй гэдгийг харуулж, хүмүүсийг идэвхжүүлэх зорилготой юм” гэж И.Нарави мэдэгдсэн байна.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг