“Аюулгүй, чанартай авто зам” үндэсний төслийн хүрээнд Оросын автозамуудад байрлуулсан камерууд 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдэж магадгүй байгаа тухай тээврийн орлогч сайд Николай Асаулын захидалд дурджээ.

Автозамд байрлуулсан дүрс бичлэгийн нийт 9 мянган камер байгаагаас Тээврийн яамны төлөвлөснөөр, 2019 онд 11, 2020 онд 33, 2022 онд 66, 2023 онд 88 хувиар тус бүр нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Түүнчлэн ирэх онд замын хөдөлгөөний хяналтын камерыг байршуулах газруудыг дахин хуваарьлах аргыг боловсруулахаар төлөвлөж байна.