МУИС-ийн оюутнуудын автобусаар үнэ төлбөргүй зорчих смарт картны НЭМЭЛТ захиалгыг 2017 оны 11 сарын 06-наас 11 сарын 09-ний өдрийн 15:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 200 тоот өрөөнд авна. Удирдамжинд заасан бичиг баримтыг бүрэн зөв бүрдүүлэн захиалга өгнө үү. Хугацаа хоцорсон тохиолдолд захиалга хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Мэдүүлгийн маягт татах  бөглөх
  • Төлбөр төлсөн баримт
  • Оршин суугаа газрын тодорхойлолт

Жич: Сунгалт хийлгэх оюутнууд зөвхөн төлбөрийн баримт сунгуулах картны хамт өгөхөд болно.

Төлбөр төлөх:

Шинээр болон дахин захиалах оюутнууд

  • 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот данс эсвэл Төрийн Банкны 105700523235 тоот дансанд хураамж төлөх боломжтой.

Сунгалтын төлбөрийн хураамж төлөх бол

  • Сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг зөвхөн УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тус тус тушаана

Санамж: Цахим төлбөрийн карт шинээр болон дахин захиалах, сунгалт хийлгэхдээ мэдүүлгийн маягтыг татан авч зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэний дараа захиалга өгөх боломжтой.

МУИС-ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР