Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн нийтийн Тээврийн үйлчилгээний Ч:72 “Богдхан амралт-Ар зайсангийн гудамж-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж, үйлчилгээг 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна. Тухайн чиглэлд зургаан дунд багтаамжийн автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.

Энэ чиглэл нь нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Могул таун, Номун виллаж, Зайсан вилла хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл юм.

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

 

Нийтийн тээврийн үйлчилгээний газар