АНУ-ын Сан Франциско хотод өнгөрөгч долоо хоногт автобусны жолооч 3 зорчигчоос коронавирусийн эсрэг хотын мөрдөж буй журмыг даган нийтийн эрүүл мэндийг хамгаалж, амны хаалт зүүхийг хүсжээ. Гэвч зорчигчид хариуд нь жолоочийг бэйсболийн модон цохиураар зоджээ. 

Гэмт этгээдүүд автобусанд суусан байсан ба жолооч тэднээс амны хаалт зүүхийг удаа дараа шаардсан ч зүүгээгүй учир тэднийг автобуснаас буулгахаар зогссон байна.

Автобусны жолооч тэднийг албадан буулгаж байхад тэдний нэг нь бэйсболийн модон цохиур гаргаж ирэн хэд хэдэн удаа цохисноор жолооч бэртжээ. Харин гэмт этгээдүүд хэргийн газраас зугтжээ.

Цагдаа нарын мэдээлж буйгаар сэжигтнүүд автобуснаас буухаас өмнө жолооч руу нулимжээ. Жолоочийн хуруу хугарсан ба одоогоор гэртээ хэвтэж байгаа юм.

Сан Франциско хотын иргэд олон нийтийн газараар үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх шаардлагатай бөгөөд энэ шаардлага нь нийтийн тээврээр үйлчлүүлэхэд ч хамааралтай.


Эх сурвалж: Fox news