U money смарт борлуулалтын цэгүүдийн хажууд LED дэлгэц байрлуулж эхэллээ. Одоогоор офицеруудын ордон, таван шар, Вива сити зэрэг автобусны зогсоол дээр туршилтын журмаар байрлуулаад байгаа аж. Улаанбаатар смарт карт ХХК-ийн мэдээлж буйгаар ирэх сард багтаан 124 байршилд борлуулалтын цэг байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү дэлгэц автобусны чиглэлийн ирэх цагийн хуваарь, давтамжийг Нийслэлийн тээврийн газрын нийтийн тээврийн үйлчилгээний программын мэдээллийг үндэслэн мэдээлэх юм. 

Сонирхуулахад U money картаар өдөр 614 мянган зорчигч дамжин өнгөрдөг бөгөөд 130 орчим сая төгрөгийн орлого олдог байна.