Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Авто зогсоол ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах талаар иргэдээс санал асуулга авч эхэлжээ.

Энэ нь Авто зогсоолын үйл ажиллагааг сайжруулах, зогсоолын сэлгэлт, иргэдийн зогсоолоор үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой аж.

Улаанбаатар хотын нийт авто зогсоолыг доорх байдлаар 3 бүсчлэлд хуваана.

Нэгдүгээр бүсчлэл: Тээврийн хэрэгслийн зогсоолд 2 цагаас илүү зогсоохгүй
/эхний 1цаг нь 2000 төгрөг/

Хоёрдугаар бүсчлэл: 2 цагаас дээш цаг тутамд 2000 төгрөг
/эхний 1цаг нь 1000 төгрөг/

Гуравдугаар бүсчлэл: 1, 2 дугаар бүсчлэлээс ачаалал харьцангуй бага тул цаг тутам 1000 төгрөг
/жич: Төр, худалдаа үйлчилгээний байгууллагын гаднах авто зогсоолыг ажилчдад бус, иргэд, үйлчлүүлэгчдэд хүртээмжтэй болгох давуу талтай/


Та фэйсбүүк дэх дараах пост руу орж саналаа өгнө үү.