• Австрали нь хамгийн стресс багатай ажилчидын жагсаалтанд ганцхан Нидерланд улсын ард бичигджээ.
  • Жилийн 150 мянгаас илүү орлоготой хүмүүс, доогуур орлоготой хүмүүсийг бодвол илүү стресстэй байдаг байна.
  • Эрүүл мэндийн салбарын ажилчид хамгийн их стресстэй тулгардаг бол IT-гийн ажилчид хамгийн стресс багатай байдаг ажээ.

Дэлхийн ажиллагсадын стрессийн түвшингээр жагсаахад Австрали улс стрессийн түвшин хамгийн тайван, тогтвортойд орсон байна. Роберт Халф нэртэй хүний нөөцийн олон улсын компаний захиалгаар нийт 23,000 оффисын ажилчидыг дэлхийн өнцөг булан бүрээс уг судалгаанд оролцуулахад, Австрали улсын нийт үзүүлэлт нь 100-аас 52.4 оноогоор нийт жагсаалтын хоёрт бичигдсэн болНидерланд улс 55.9оноогоор тэргүүлсэн байна.

Стрессийн жагсаалтыгхаруулвал:

Гэхдээ энэ нь Австралийн оффис болон бусад ажлын байруудад стресс байдаггүй гэсэн үг биш юм. Роберт Халф Компаний захирал Андрью Моррис “Стресстэй ажилчид компаний үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөхөөс гадна, нийт баг хамт олны уур амьсгалд нөлөөлдөг” хэмээн хэлжээ.

"Албаны бүх ажилтай холбоотой стрессийг арилгах нь боломжгүй байж болох ч үүнийг багасгахын тулд идэвхтэй арга хэмжээ авах нь ажилчдын гүйцэтгэл, ажлын байрны сэтгэл ханамжийг дээшлүүлж чадна."

Компаниуд стрессийг багасгахын тулд ажилчидын өвчтэй чөлөөг нэмэгдүүлэх, сургалт, мэргэжил дээшлүүлэхэд ажлаас түр чөлөө олгохоос гадна, ажлын байрны гадуурх нийгмийн үйл ажиллагааг дэмжихзэрэг арга хэмжээ авдаг байна.

Ажлын байрны сэтгэл ханамж нь хүмүүсийн хүйс болон наснаас хамаараад өөр өөр байдаг байна. Хүснэгтэнд хүмүүсийн сэтгэл ханамжинд нөлөөлөх хүчин зүйлүүдийг харуулжээ.(Тэдэнтэй ижил тэгш, хүндэтгэлтэй хандах, байгууллагаараа бахархах, ажлын үр дүн, тэдний ажлыг үнэлэх үнэлгээ багтжээ)


Уг судалгаанаас харахад стрессийн түвшинд орлого нөлөөтэй болох нь харагджээ. Тухайлбал 50-80,000 долларын жилийн орлоготой ажилчид нь  150 юмуу түүнээс дээш орлоготой хүмүүсээс стресс багатай байдаг байна. Үүнээс ажиглахад орлого нэмэгдэх тусам тухайн хүний хариуцлага нэмэгдсэнээр илүү стрессдүүлдэг байж болох юм.

Мөн нас хамааралтай нь ажиглагдсан байна. Хамгийн их стресстэй ажиллагсад 18-аас 34 насныхан байдаг бол дараа нь мэргэжилтэнүүд 35-аас 54 насныхан багтдаг. Ахмад ажилчид болох 55-аас дээш насныхан хамгийн бага стрессдэг гэсэн байна. Учир нь тэд стрессийг даван туулах туршлагатай болдогтой холбоотой. 

Хүйс мөн нөлөөлдөг, судалгаанаас Австралийн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү стрессддэг нь харагдаж байна.Ажиллаж байгаа салбараас шалтгаалан стресс өөр өөр түвшинд байдаг. Жишээлвэл эрүүл мэндийн салбар, үйлдвэрлэл, хүний нөөцийн салбарын ажилчид илүү стресстэй байдаг бол нягтлан бодох, захиргаа, IT-ийн ажилчид илүү стресс багатай нь ажиглагджээ. Албан байгууллагын ажиллагсадын тоо бас нөлөөлдөг. Хамгийн сэтгэл ханамжтай ажиллагсад 100-с доош ажиллагсадтай компанид ажилдаг бол 10,000 болон түүнээс дээш ажиллагсадтай албан газрын ажилчид нь хамгийн доогуур үзүүлэлттэй харагдаж байна.



Эх сурвалж: Business Insider