БНХАУ-ын Коммунист намаас авлигын хэрэгт холбогдон, нэр хүндээ алдсан хоёр генералын намын гишүүнчлэлийг хасжээ. Мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ “Тэдний шунал, үнэнч бус байдал нь зэвсэгт хүчинд хохирол учруулсан” гэсэн байна. Генерал Фан Фенхуй нь Хятадын Цэргийн төв байгууллагын дарга байсан бөгөөд одоогоор  хээл хахуулийн хэрэгт холбогдон прокурорын байгууллагаар шалгагдаж байгаа юм. Харин Генерал Зан Ян нь Фан генералын хамт өнгөрсөн жил ажлаас халагдан, мөн авлигын хэрэгт шалгагдаж байсан боловч 11 дүгээр сард амиа хорлосон байна.

Дэлхийд хамгийн томд тооцогддог Хятадын зэвсэгт хүчин илүү орчин үеийн болох зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Ши Жинпиний эхлүүлсэн авлигын эсрэг тэмцлийн гол бай болж байна. Дээрх хоёр генерал нь цэргийн маш нөлөөтэй удирдлагууд байсан боловч ийнхүү “уналтад” орсон нь ерөнхийлөгч Ши-д зэвсэгт хүчинд өөрийн итгэдэг, ойрын хүмүүсээ томилж, удирдлагыг гартаа авах гэсэн оролдлого мэтээр харагдаж байгаа юм.

Эх сурвалж: /www.iaac.mn/