Уолт Дисней кино компани нэрт найруулагч Жэймс Камероны алдарт бүтээл “Avatar 2”-ыг ирэх оны 12 дугаар сарын 17-ны өдөр дэлгэцэнд гарна хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл уг бүтээлийн хоёрдугаар ангийн нээлтийг бүтэн жилээр хойшлууллаа. 

Мөн найруулагч Жэймс Камерон "Аватар" киногоо цувралаар бүтээнэ гэдгээ амласан бөгөөд хамгийн сүүлийн ангийг 2027 онд олны хүртээл болгохоор төлөвлөж байгаа гэжээ.

Байгаль эх дэлхийгээ хайрлах ёстой гэсэн ерөнхий утга санаатай уг бүтээл нь кино урлагийн түүхэнд цоо шинэ өнгө төрх, найруулга, хэв маяг авчирсан билээ.