УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Тус тогтоолын төслийг өнгөрсөн оны 10 дугаар сарын 05-нд өргөн мэдүүлсэн юм.

Хуралдаанаар дээрх тогтоолын төслийг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 41 гишүүний 27 нь буюу 65.9 хувь нь дэмжиж, баталлаа.

Тус тогтоолын төсөл батлагдсанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн сар бүр бэлэн мөнгөөр /20.000 төгрөг/ олгохоор боллоо.