Marvel-ийн хамгийн том үйл явдлуудын нэг 2018 оны тавдугаар сард болно. Тодруулбал, Avengers: Infinity War Марвелын 18 комикийн баатар, дайсныг нэгтгэж гранд нэгдэл хийх юм. Баатрууд титан Таносын эсрэг хүчээ нэгтгэн дэлхий ертөнцийн төлөө тэмцэх аж.

Шинэхэн авенжерүүдээс танилцуулбал, хүн аалз, доктор Стрэнж, энтмэн, огторгуйн хамгаалагчид байх бөгөөд тэд Vanity Fair сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимжээ. 

Captain America: The Winter Soldier, Captain America: Civil War киног найруулсан Энтони болон Жөү Руссо нар найруулгыг гардах аж. Марвелын одууд бага Роберт Дауни, Крис Эванс, Марк Руффало, Скарлетт Йоханссон, Крис Хемсворт, Том Хиддлстон, Энтони Макки, Пол Беттани, Элизабет Олсон, Жереми Реннер, Чадвик Босман, Себастьян Стэн, Дон Чидл, Крис Пратт, Дэйв Баутиста, Зои Салдана, Бенедикт Камбербэтч, Том Холланд болон Пол Радд нар эргэн ирнэ. Харин Жош Бролин гол дайсан Таносын дүрийг бүтээж байна.

Marvel Studios өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нд Avengers: Infinity War киноны богино танилцуулга трэйлерийг цацна. Тэд 13 цагийн өмнө трэйлертээ зориулсан трэйлер гаргасан. Үнэхээр классик.