Германы автомашин үйлдвэрлэгч “Audi” компани 2019 оноос 2023 он хүртэл цахилгаан хөдөлгүүртэй болон автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн салбарт 14 тэрбум еврогийн/16 орчим тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Уг санхүүжилтийг шинэ үйлдвэрүүд, тоног төхөөрөмж хийгээд судалгаа, шинжилгээний ажилд зориулах юм. Ирэх таван жилийн хугацаанд тус компанийн нийт зарлагын хэмжээ 40 тэрбум еврод хүрнэ гэж компанийн тайланд мэдээлжээ.

“2025 он гэхэд “Audi” компани 20 төрлийн цахилгаан автомашиныг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаагийн тэн хагас нь бүрэн цахилгаан тээврийн хэрэгсэл байх юм” гэж компанийн төлөөлөгч Брам Скот мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар тус компани нь бүрэн цахилгаан автомашин хараахан үйлдвэрлээгүй байгаа боловч тансаг зэрэглэлийн бага оврын цахилгаан хөдөлгүүртэй жийп машиныг ирэх онд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua