1979-1981 оны хооронд Атланта мужид дор хаяж 25 хар хүүхэд, зургаан насанд хүрэгчид алагдаж олныг цочроож байлаа. 

1982 онд хууль шүүхийн байгууллага 20-иод аллагын баримтаар Уэйн Уильямс гэгчийг насанд хүрэгчдийн зөвхөн хоёр хүний амь насыг хөнөөсөн хэргээр шийтгэсэн юм.

Уильямс бүх насаараа шоронд хоригдож хүүхдийн аллага зогссон байна. Тэрбээр хүүхдүүдийг хөнөөгөөгүй хэмээн мэдэгдсэн боловч цагдаа нар түүнийг 22 хүүхдийн амь насанд халдсан хэргийн хариуцлагыг үүрэх ёстой гэж үзсэн юм.

Гэсэн ч эдгээр аллагын эзнийг одоо хүртэл олоогүй хэвээр.

Саяхан Атланта хотын цагдаа нар шинэ нотлох баримтуудыг шалгахаар хэргийг дахин нээсэн байна.WSP-TV Атланта агентлагийн мэдээлсэнээр, хотын дарга Кейша Лэнс Боттомс, Атланта хотын цагдаагийн газрын дарга Эрика Шилдс нар өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурал дээр “ДНХ-ын шинэ технологи нь хүүхдүүдийг хэн хөнөөснийг тогтооход тусалж, бүх эргэлзээг арилгаж чадна” гэж мэдэгджээ.

Атланта хотын цагдаагийн газар "Нотлох баримтаар дүүрэн хайрцгуудыг хадгалж байгаа ба эдгээр заримыг нь хэзээ ч шалгаагүй байх магадлалтай" гэнэ. Уг мэдэгдэл Netflix-ийн цуврал Mindhunter-ийн хоёр дугаар улирал үзэгчдэд хүрэхийн өмнөх өдөр болсон юм.

Уг цувралд Атланта хотын хүүхдийн аллагатай холбоотой үйл явдал багтсан байна. Хоёрдугаар цувралын гурав дугаар бүлэгт Жонатан Грофын Холден Форд, Атланта руу аялан аллагын шалтгааныг олохоор цөхөрсөн хохирогчдын ээжүүдтэй холбоо тогтоодог.

Эх сурвалж: https://www.esquire.com/