Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинэчилсэн журмыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тус зөвлөлийн дарга Г.Баасан болон зөвлөлийн гишүүдэд өнөөдөр гардуулан өглөө. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Энэ хяналт бол төрийн хяналт биш, иргэд, олон нийтийн хяналт байх ёстой" гэдгийг зөвлөлийнхөнд онцгойлон сануулав.