АТГ-ын дарга Х.Энхжаргалд 72 цагийн дотор огцрохыг шаардсан тулган шаардах бичгийг энэ сарын 18-нд буюу өнгөрсөн даваа гарагт "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөнөөс өгсөн билээ.

Тус тулган шаардах бичигт:

...Авлигагүй нийгмийг бүтээх эрхэм зорилгын дор байгуулагдсан энэ газар суурь зарчимаа баримтлан шударга ажиллахын оронд эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг болсоор удаж байна.

Иймд хуулийн зарчмаас урван тэрсэлсэн, үйлдэл эс үйлдэхүйгээгээрээ МАНАН бүлэглэлийн гол хамгаалагч АТГ-ын дарга Х.Энхжаргал таныг дараах 3 үндэслэлээр цаашид энэ албыг ажиллах ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. АТГ-ын даргын үүрэгт ажлаас сайн дураар 72 цагийн дотор огцрохыг нийт монголын шударга ёсыг эрхэмлэгч ард иргэд болон эх оронч ТББ-уудаас шаардаж байна" гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр тус шаардах бичигт тусгасан 72 цагийн хугацаа дуусч байна. 

Үүнтэй холбоотойгоор "МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон бусад төрийн бус байгууллагууд өнөөдөр АТГ-ын гадаа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцрохыг шаардсан жагсаал, цуглаан хийж байна.