"МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон бусад төрийн бус байгууллагууд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалд тулган шаардах бичиг өглөө.

Тус тулган шаардах бичигт:

...Авлигагүй нийгмийг бүтээх эрхэм зорилгын дор байгуулагдсан энэ газар суурь зарчимаа баримтлан шударга ажиллахын оронд эрх мэдэлтнүүдийн дохио зангаагаар ажилладаг болсоор удаж байна.

Иймд хуулийн зарчмаас урван тэрсэлсэн, үйлдэл эс үйлдэхүйгээгээрээ МАНАН бүлэглэлийн гол хамгаалагч АТГ-ын дарга Х.Энхжаргал таныг дараах 3 үндэслэлээр цаашид энэ албыг ажиллах ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. АТГ-ын даргын үүрэгт ажлаас сайн дураар 72 цагийн дотор огцрохыг нийт монголын шударга ёсыг эрхэмлэгч ард иргэд болон эх оронч ТББ-уудаас шаардаж байна" гэжээ.


Шаардах бичгийг хүргэж байна.