Авлигатай тэмцэх газраас энэ сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 26 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 2 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 12 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 1 хэрэг хүлээн авсан бөгөөд 3 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 134 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 эрүүгийн хэргийг хаах саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.