1 дүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ авлигал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар эх сурвалж мэдээлэв. Баттай бус эх сурвалжийн мэдээгээр тус сургуульд орохын тулд 3 сая төгрөгөөс дээш хандив өгдөг гэдэг.

Уг хэрэгт холбогдуулан сургуулийн захиралд хахууль өгч байсан этгээдийг ч мөн саатуулсан ажээ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас тодруулахад "Сургуульдаа хүүхэд элсүүлэхдээ бусдаас удаа дараа хахууль авсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа нь үнэн. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний тухай болон уг хэргийн талаар прокурорын зөвшөөрөлгүй тул албан ёсны мэдээ, яриа тодруулга өгөх боломжгүй" гэв.