#1. Хонь (21.03-19.04)

Таны аз жаргалгүй байгаа гол шалтгаан бол та энэ байдалтайгаа эвлэрсэн явдал юм. Таны дотор агуу их төлөвлөгөө бий. Та өөрөөсөө маш их зүйлийг хүлээдэг. Учир нь та энэ дэлхийг өөрчилж чадах өөрийнхөө чадварт итгэдэг. Харин таны хүлээлт, бодит байдал хоёр зөрдөг учраас ямар нэгэн зүйлээр дутаж явдаг юм байна.


#2. Үхэр (20.04-21.05)

Та үнэхээр аз жаргалгүй. Учир нь та өөрийнхөө хянаж чадахгүй байгаа зүйлээсээ салж чаддаггүй. Мөн зөрүүд араншин үйл явдлыг байгаагаар нь хүлээн авахад хүндрэл учруулдаг. Хүлээж байсан хүлээлт тань биелэлээ олохгүй байх үед та сэтгэлээр улам ихээр унаж, шаналдаг.


#3. Ихэр (22.05-21.06)

Бусад хүн таны талаар юу хэлэх бол гэдэгт та маш ихээр санаа зовдог. Та эргэн тойрны хүн бүрт таалагдахыг маш ихээр хүсдэг. Харин үүний тулд та юу ч хийдэггүй. Хүнд толин дахь өөрийн дүр зураг таалагдахгүй байх үед хүн аз жаргалгүй болж хувирдаг.


#4. Мэлхий (22.06-22.07)

Та өөрийн энэрэнгүй, бусдад санаа тавьдаг зангаасаа болж аз жаргалгүй байдаг. Мэлхийн ордонд төрсөн хүмүүс бусдад анхаарал тавьж, хэтэрхий санаа зовнидог. Үүнээсээ болж тэд бусдын хэрэгцээг тэргүүнд тавьж, өөрийгөө үл ойшоодог. Энэ нь таны баяр баясгаланг булааж байгаа юм.


#6. Арслан (23.07-22.08)

Та өнгөрсөн үеийн гомдлыг одоог хүртэл тээж ирсэн нь аз жаргалгүй болгож орхижээ. Өнгөрсөн үед таарсан сөрөг энергитэй хүмүүсийн тухай бодол таны сэтгэл санаанд одоог хүртэл нөлөөлдөг. Хэрэв та амьдралдаа аз жаргалыг олохыг хүсэж байгаа бол өнгөрсөн үеийн таагүй дурсамжийг цээжээсаа авч орхихыг хүсэж байна.


#7. Охин (23.08-22.09)

Охины ордныхон яагаад аз жаргалгүй байдаг вэ? Тэд өөрсдийн чин сэтгэл, бодлыг хэзээ ч ил гаргаж чаддаггүй. Тэд бүхнийг дотроо хадгалж сурсан. Заримдаа сэтгэл хөдлөлөө ил гаргахдаа тэд эвгүй байдалд ордог гэмтэй. Мөн бусдаас нууцалдаг тэрхүү зүйлээсээ болж улам ихээр шаналдаг.


#8. Жинлүүр (23.09-22.10)

Жинлүүрийн ордны хүмүүс тааралдсан хүн бүртээ таалагдах гэж хичээдэг. Үүнээсээ болж та бусдад таалагдахыг хүсддэг. Хэрвээ таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол сэтгэлээр унаж, стресст автдаг. Тиймээс хүн бүрт таалагдах боломжгүй гэдгийг санаарай.


#9. Хилэнц (23.10-22.11)

Таны хувьд бусдын үзэл бодол хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Үүнээсээ болж та өөрийн аз жаргалдаа төвлөрч чаддаггүй. Энэ хорвоо ертөнц дээр баярлаж болох маш олон зүйл бий. Үүний оронд та сөрөг зүйлд анхаарлаа хандуулж өөрийгөө аз жаргалгүй болгож байдаг.


#10. Нум (23.11-21.12)

Таны өнөөгийн сэтгэл ханамжгүй байдал мөрөөдөж ирсэн амьдралаараа амьдарч чадаагүйтэй холбоотой. Учир нь тэрхүү төсөөлөл одоогийн амьдрал хоёрын зөрүү маш хол. Байгаа амьдралдаа сэтгэл хангалуун амьдрахын оронд та бусдын үзэл бодлыг дагуу амьдрахыг хүсдэг. Гэвч бусдад таалагдаж, тэдний үзэл бодлоор амьдарснаар та өөрийгөө аз жаргалгүй болгож байгаа юм.


#11. Матар (22.12-20.01)

Таны аз жаргалгүй байгаа гол шалтгаан бол та хийхээсээ илүүтэй зүгээр л боддог. Таны толгойд маш олон санаанууд эргэлдэж байгаа хэдий ч үүнийгээ үл тоодог. Үүний үр дүнд таны санаанууд мөрөөдөл төдий замхарч үлддэг. Учир нь та тэдгээрийг биелүүлэхийн тулд юу ч хийддэггүй.


#12. Хумх (21.01-18.02)

Хумхын ордныхон тэвчээртэй, хүлцэнгүй араншинтай. Энэ байдал нь тэднийг аз жаргалгүй болгодог. Тэд өөрсдийн оюун ухааны өндөр түвшин, бусдаас хамааралгүй сэтгэж чаддагаа мэддэг. Гэвч тэдний одоо амьдарч буй нөхцөл байдал нь бусад хүмүүсийн бодлын хариу юм. Хумхын ордныхон тушаалыг зүгээр л биелүүлдэг. Энэ нь тэднийг аз жаргалгүй болгож байдаг.


#13. Загас (19.02-20.03)

Бүх загасны ордныхон мөрөөдөгчид. Тэд үргэлж төсөөлж, янз бүрийн зүйлсийн талаар боддог. Үүний үр дүнд тэд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бус, байгаа зүйлээ үнэлж чаддаггүй. Та үргэлж сэтгэл хангалуун бус байдаг. Харин энэ сэтгэл хангалуун бус байдал үргэлжийн аз жаргалгүй байдалд хүргэдэг.