БНСУ-ын агаарын тээврийн том компанийн нэг болох “Asiana Airlines” Монголд нислэг үйлдэх эрхээ аваад байгаа билээ. Тус компаний Сөүл-Улаанбаатарын анхны нислэг долдугаар сарын 9-ний өдөр болно. 

Харин анхны нислэгийн урамшуулал болгон долдугаар сарын 10, 12-ны өдрүүдэд хоёр талд зорчих тийзийн үнийг 699.000 төгрөг болгожээ. Гэхдээ энэхүү тийзийн үнэ одоогоор онлайн захиалгад олдоц муу байна. Цаашид хоёр талын нислэгийн тийзийг 1,2 сая төгрөгөөс дээш ихгүй байхаар тооцоолж байгаа аж.

Та https://flyasiana.com/C/KH/KO/index сайтаар орж онгоцны тийзээ захиалах боломжтой юм.