"Asia Society" байгууллагаас энэ оны залуу удирдагчдын нэрсийг зарласан байна.Тус байгууллага нь Ази номхон далайн орнуудын 40-өөс доош насны нөлөө улс төр, бизнес, урлаг, ТББ хэвлэл мэдээллийн салбарын манлайлагч шинэ үеийг тодруулдаг юм. Энэ удаагийн нэрсийн жагсаалтанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа Азийн 21 залуу лидерийн нэгээр шалгарчээ. 

Түүнийг онцлохдоо улс төрийн ертөнцөд шуугиан дэгдээсэн эмэгтэйчүүдийн нэг хэмээсэн байна.

Эдгээр залуу лидерүүд ирэх 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Asia Society байгууллагын Филиппин дэх төв байранд уулзалтанд болох Залуу удирдагчдын дээд хэмжээний уулзалтанд оролцох юм.