Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон 232 барилга бий. Эдгээр барилгын ашиглалтыг хориглосон бөгөөд нийслэлийн Засаг даргын 14 удаагийн захирамжаар нийслэлийн 7 дүүргийн 145 барилгыг дахин барилгажуулах тухай шийдвэр гараад байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 200, 201, 202 дугаар барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр “Ай Ди Си Проперти” ХХК шалгарчээ.

Нураах барилгуудын жагсаалт

БАГЦ
БАЙРШИЛ
1
БГД-10
Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны БХН-30, БХ-2-27, БХ-1-27, БХН-48, АТ-12, ОС-8, ТТЭ-37 дугаар байр, нийт 2.24га
2
БГД-13
Баянгол дүүрэг, 2 дугаар хорооны 29, 30, 32 дугаар байр, нийт 0.41 га
3
БЗД-02
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Сүүний 21, 22, 27 дугаар байрууд, нийт 0.51 га
4
БЗД-05
   Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 48в байр, 0.13 га
5
БЗД-06
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Хөдөө аж ахуйн хангамжийн ажилчдын байр, 0.31 га
6
БЗД-07
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын сургуулийн багш, ажилчдын байр, 0.21 га
7
БЗД-08
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 40 дүгээр байр, 0.12га
8
БЗД-10
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Оффицерүүдийн 1, 2, 3 дугаар байр, 0.34 га
9
БЗД-11
Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Улиастайн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар байр, нийт 1.23 га
10
БЗД-12
Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 48 дугаар байр, 0.17га
11
ХУД-06
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэхийн 34, 35 дугаар байрууд, нийт  0.52 га
12
ХУД-08
Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Биокомбинатын 39 дүгээр байрууд нийт 0.26 га,
13
ХУД-09
Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Арьс ширний 31 дүгээр байр нийт 0.2 га
14
ХУД-11
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Сүрьеэгийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20 дугаар байр, 0.26 га
15
СХД-01
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-1, Ст-2, Ст-3 дугаар байр, нийт 0.84 га
16
СХД-02
   Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ст-4, Ст-5 дугаар байр, нийт  0.64га
17
СХД-03
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 1-48, 2-48, 4-48 дугаар байр, нийт 0.27га
18
СХД-04
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Нефьтийн 2, Нефьтийн 3 дугаар байр нийт 0.53 га
19
СХД-05
 Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны 33 дугаар байр, 0.19 га
20
ЧД-01
Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны Үйлдвэр, хоршооллын байр, 0.13 га
21
НД-01
Налайх дүүргийн 2 дугаар хороо 24, 25, 26, 27, 29, 30 дугаар байрууд, нийт 1.2 га
22
СБД-01
Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3, 4, 6, 9, 10 дугаар байр, нийт 1,56 га
23
СБД-03
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21, 22 дугаар байр, нийт 0,33 га