Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн.

Энэ дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүллээ. 

Ингэснээр тус ордыг "Эрдэнэс Монгол" компани эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд шат дараатай арга хэмжээ авах боломжтой болж байгаа юм. Мөн “Монголросцветмет” ТӨҮГ-аас тус ордын хайгуулын болон техник эдийн засгийн чиглэлээр хийсэн тооцоо судалгааны эх хувийг “Эрдэнэс Монгол” компанид хүлээлгэн өглөө.