АСЕМ-ын барилгын баруун хойд цооногоос маш их хэмжээний бохир ус хальж, хөлдсөн байдалтай байгаа талаарх мэдээлэл сарын өмнөөс гарсан билээ. Энэ асуудал дээр "Скай ресорт" компанийн хуулийн зөвлөх Ч.Сандаг-Очир сэтгүүлчдэд тодруулга өгсөн юм.

"АСЕМ-ын байшингуудын бохир ус Туул гол руу ороогүй. Тэр яригдаад байгаа их хэмжээни хөлдсөн мөс бол хөрснийх ус. УСУГ ачааллаа даахгүй байгалийн хөрсний ус их хэмжээгээр гарсан. Үүнээс болж манай худгийг хаасан. Харин хальсан бохирыг Богд хан ууланд хаясан нь үнэн. Яаралтай арга хэмжээ авахын тулд түр тэнд хаясан.  Маргааш нь Морингийн давааны хогийн цэгт гэсэн. Гэхдээ энэ миний хариуцах ажил биш. Ашиглалтын компаниуд үүнийг хариуцаж ажилласан. Манайх цэвэрлэх байгууламжгүй ч бохир хөргөх системтэй" гэв.

УСУГ-ын удирдлага  болон МCS компанийн ашиглалт хариуцдаг албаныхантай уулзаж, холбогдох үүрэг даалгаврыг өгчээ. Энэ дагуу MCS компаниас бохироо цэвэрлэсэн байна.