Төрийн албаны хүнд суртлаас болж хоёр жил шахам  Засгийн газрын автобаазын хашаанд зогссон автобус үйлчилгээнд гарч эхэллээ. Энэ бол АСЕМ-ийн уулзалтын үеэр хэрэглэхээр Монгол орны цаг агаарын нөхцөлд тааруулан үйлдвэрлүүлсэн  "Хьюндай" маркийн автобус юм. Тус автобусыг  хэдхэн хоногийн өмнө хот хоорондын тээвэрт явуулж эхэлжээ. Нийт 43 автобус байдгаас одоогоор эхний ээлжинд 10 гаруй автобусыг ашиглаж  буй. 

Цаашид үлдсэн автобусыг хувийн компаниудад хүү багатай, хөнгөлөлттэй нөхцлөөр урт хугацааны зээлээр олгох юм. Тус автобусыг хоёр улсын Засгийн газрын хэлэлцээр, хөнгөлөлтэй зээлээр тус бүрийг 120 мянган доллараар худалдан авч байжээ. Энэхүү унаа нь нэг хаалгатай учраас нийтийн тээвэр болон сургуулийн автобусанд явуулах боломжгүй, хот хооронд зорчих зориулалттай аж.