Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу АСЕАН-ы чуулга уулзалт Манилад эхэллээ. Чуулганд Япон, Хятад, АНУ тэргүүтэй 10 орны төрийн тэргүүд оролцож улс төр, эдийн засгийн гол асуудлуудыг хоёр өдөр хэлэлцэх юм. 

АНУ болон Японы зүгээс Умард Солонгост үзүүлэх шахалтыг дэлхий нийтээр нэмэгдүүлж, цөмийн статусаас нь татгалзуулахыг уриалав. Харин Хятадын зүгээс хэлэлцээ хийж, дипломат замаар асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлсэн. Ингээд талууд нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. 

Тэдний ярилцсан нэг асуудал бол Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудын эзэмшлийн маргаан. Тухайн арлуудыг Хятад, Вьетнам улс булаацалддаг агаад Хятад тэнгист цэргүүдээ байрлуулснаар асуудал хүндэрсэн. Ноён Трамп Хятадыг энэ хэрэгт буруутгасан байр суурьтай байлаа. Гэхдээ Пхеньянтай тэмцэхэд Хятадын оролцоо маш чухал учир Трамп айлчлалынхаа туршид хянуур, хүндэтгэлтэй харилцсаныг олон улсын ажиглагчид хэллээ. 

Умард Солонгосын импортын 90 орчим хувийг Хятад дангаар нийлүүлдэг тул чухал нөлөөтэй билээ.