Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Япон-Монголын хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрээр энэ талаараа "Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улс хариуцсан бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгааг үүгээр мэдэгдэж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөе" хэмээн твиттертээ жиргэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны 8 дугаар сард захирамж гаргаж, Долгорсүрэнгийн Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр, Амаржаргалын Гансүхийг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 3 талт хамтын ажиллагаа болон эдийн засгийн коридорын асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр томилсон.

Д.Дагвадорж нь

  • Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар
  • Японы Нагоно мужийн Мацумото Их сургуулийн хүндэт доктор
  • Сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд Монгол-Японы харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж гүүр болсоор ирсэн гэдгийг онцолсон юм.