Асашёорюү Д.Дагвадорж аварга ЭМЯ-нд халдварын онцгой нөхцөлд эмнэлэгийн ажилтнууд өмсдөг битүү 400 хувцасыг ЭМЯ-нд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Тэрбээр энэ талаараа өөрийн фэйсбүүк хуудастаа "Аса нь чадлаараа л гүйлээ. Олон улсын чанарт нийцсэн онц ноцтой тахалын үед хэрэглэх битүү хувцас 400 ширхэг бэлдлээ! Энэхүү битүү хувцасыг эрүүл мэндийн яаманд өгөхөөр боллоо. Хэрэгтэй газартаа үтэр түргэн хүргэж өгөөрэй. Иргэний үүргээ биелүүлэх эх орноо гэх сэтгэл гэгэлзээд сайхан байна" хэмээн бичжээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өмнө нь ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгаа хэмээн мэдэгдэж байсан билээ.