Асашорюү Д.Дагвадорж “Шинэ Өвөрхангай” төслийг хэрэгжүүлэхээ зарлалаа. Өнгөрсөн жилийн өдийд Арвайхээрт нээлтээ хийж, сүмогийн болон үндэсний бөхийн барилдаан, урлагийн тоглолт зохион байгуулж байсан уг төслийн хүрээнд хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөжээ.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн 1000 залууг Япон улс руу илгээхээр болжээ. Сонгон шалгаруулалт өнгөрсөн хавар эхэлсэн бөгөөд 10 залуу хэдий Японд очиж дадлагажиж эхэлсэн байна.

2019-2025 он хүртэл үргэлжлэх уг төсөлд хамрагдсан залуус нутаг орондоо эргэн ирснээр дахин тус улсад ажиллах боломж бүрдэх аж.