Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон Монгол орон даяар тэмдэглэдэг болоод зургаан жил болох гэж байна. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой тохионо.

Мөн энэ өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар 2012 онд хуульчилсан юм. 

Чингис хааны мэндэлсэн өдөр энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны Пүрэв гарагт тохиож байна. Тэгэхээр хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.