Нүүрний яс нь хэт түрж ургадаг “арслангийн нүүр синдром” хэмээх ховор төрлийн өвчтэй эрийн гавлын ясыг нь тайрах хагалгааг Энэтхэг усад амжилттай хийжээ.

Энэтхэгийн өмнөд хэсгээс гаралтай Суреш хэмээх энэхүү залууд нэгэн өгөөмөр эмч, мэс засалч сэтгэл гарган үнэ төлбөргүйгээр энэхүү хагалгааг хийж царай төрхийг нь зассан байна. Нүүрний энэхүү гажиг нь маш ховорт тооцогддог тохиолдол гэж мэс заслын эмч Сунил Ричардсон хэлсэн байна.

Суреш эвгүй төрхөөсөө ичиж зовон 18 настайгаасаа өөрчлөхийг хүсэн эрэл хайгуул хийжээ. Уйгагүй эрж хайсны эцэст 20 жилийн дараа мөрөөдлөө биелүүлсэн нь энэ юм. Уг өвчний улмаас хацрын яс нь хэт томорч, нүдний гавлын эргэн тойрон, хамарт нь хүртэл өөрчлөлтүүд гарсан аж. Уг өвчнийг зогсоох аргагүй тул зөвхөн нэмж ургасан ясыг арьсны дороос ил гаргаж зүсэх замаар зогсоох боломжтой аж.

Түүний дүр төрхийг гажиг үүссэн шалтгаан нь жирэмсний эхэн үед генетик мутациас үүдэлтэй эмгэг бөгөөд удамшдаггүй гэдгээрээ онцлог. Эхэн үедээ эрүү хавагнах, шүд холдох зэрэг шинж тэмдгүүд илэрдч яваандаа яснууд нь хэт түрж ургаснаас болж сонсгол болон хараанд нөлөөлдөг гэнэ. 


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/