“eDOC"  систем нь  нийслэлийн Нутгийн захиргааны болон тэдгээрийн харьяа байгууллагын  төрийн албан хаагчид өдөр тутмын баримт бичиг боловсруулах, байгууллагуудын хооронд албан бичиг солилцох, хадгалах, архивлах үйл ажиллагаанд хэрэглэн цаг хугацааг хэмнэж, албан бичгийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжийг бий болгон, шуудан болон бичиг хэргийн зардлыг бууруулан төрийн архивын мэдээллийн санг шинэчлэн баяжуулж, статистик тоон мэдээлэл, судалгаанд тулгуурлан үйл ажиллагаагаа зөв төлөвлөх, бодлого шийдвэрээ хэрэгжүүлэх, үйлчилгээгээ боловсронгуй болгох нөхцөлийг бүрдүүлж чадсан.

“eDOC" системийн гар утсанд зориулсан хувилбар нь тухайн албан тушаалтан ЗӨВХӨН ӨӨРТ ХАМААРАЛТАЙ дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд :

Ирсэн бичиг

  • Бичгийн жагсаалт харах
  • Бичгийн дэлгэрэнгүй унших
  • Бичиг – т хавсаргасан файл унших
  • Бичгийг шилжүүлэх, шийдвэрлэх, буцаах

Явуулсан бичиг

  • Бичгийг унших
  • Бичгийн дэлгэрэнгүй унших
  • Бичигт хавсаргасан файл унших
  • Бичгийн явц хянаh юм гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.